Нүүр хуудас Гадаад мэдээ Суданы Ерөнхийлөгчөөр 30 жил ажилласан Омар аль-Баширт авлигатай холбогджээ

Суданы Ерөнхийлөгчөөр 30 жил ажилласан Омар аль-Баширт авлигатай холбогджээ

12
0
Омар аль-Баширт
Суданы Ерөнхийлөгчөөр 30 жил ажилласан Омар аль-Баширт авлигатай холбогджээ

Суданы Ерөнхий прокурорын газраас засгийн эрхээс түлхэн унагасан экс Ерөнхийлөгч Омар аль-Баширт авлигын асуудлаар хэрэг үүсгэсэн байна. “Аль-Хадах” сувгийн пүрэв гарагийн мэдээллээс үзэхэд8 түүнийг гадаадын валютаар гэрээ гүйцэтгэх үедээ авлигын гэмт хэрэг үйлдсэн гэжээ.

Суданы тэргүүнээр 30 жил ажилласан түүнийг өмнө нь мөнгө угаасан, оны эхэнд гарсан эсэргүүцлийн арга хэмжээний үеэр амиа алдсан хүмүүсийн үхэлд хамааралтай, алан хядах ажиллагааг санхүүжүүлсэн гэж буруутгаж байсан юм.

Омар аль-Башир одоо Хартумын төв хориход саатуулагдаж байна. Түүнтэй хамт өмнөх дэглэмийн олон албан тушаалтан төрийн мөнгийг зүй бусаар үрсэн, авлига авсан, мөнгө угаасан, иргэдийн мөнгөөр хууль бусаар баяжсан хэргээр хоригдож байгаа юм.

Экс Ерөнхийлөгчийн нэгэн шилтгээнд нэгжлэг явуулах үеэр түүний гэрээс 110 сая гаруй ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн дэвсгэрт олдсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here