Нүүр хуудас Гадаад мэдээ Сольютны худалдааны төвд дэлбэрэлт болсны улмаас 22 хүн амь үрэгджээ

Сольютны худалдааны төвд дэлбэрэлт болсны улмаас 22 хүн амь үрэгджээ

1120
1

Мексикийн Тултепек хотын сольютны худалдааны төвд дэлбэрэлт болж, дор хаяж 22 хүн амь эрсэдсэн байна. Энэ тоо албан ёсных биш бөгөөд орон нутгийн удирдлагын зүгээс гаргасан анхан шатны таамаглал юм. Цаашид амь эрсэдсэн хүний тоо нэмэгдэх магадлалтай ажээ.Мексикийн цагдаагаас хамгийн анх 9 хүн амиа алдаж олон тооны хүн шархадсан хэмээн мэдээллэж байсан байна.

Дэлбэрэлт болсон худалдааны төв нь Пайротехник компанийн үйлдвэрийнх бөгөөд нийслэл Мехико хотоос хойд зүгт 40 км зайд байрладаг байна. Түргэн тусламжийн албаныхан ослын газар ажиллаж байна гэж Мексикийн үндэсний аюулгүй байдлын албаны дарга Фелипе Пуэнтэ мэдээллэжээ.

1 сэтгэгдэл

  1. сүүлийн үед яагаал баахан хүний амь үрэгдээд байна даа. гэсгээж байгаан байхдаа бурхан

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here