Нүүр хуудас Гадаад мэдээ Сингапураас ирсэн онгоцны ариун цэврийн өрөөн дотор 6кг алт нуусан байжээ.

Сингапураас ирсэн онгоцны ариун цэврийн өрөөн дотор 6кг алт нуусан байжээ.

82
0

Тэргэнцэртэй болж жүжиглэн гуяндаа 25 кг алт нуусан байсан нэгэн этгээдийг Бангладешийн нисэх онгоцны буудлын ажилтнууд саатуулжээ. Жамил Ахтер гэгч энэ он гарснаас хойш 13 удаа гадаа улс орнууд руу явсан гэх бүртгэлийг гаалийн албаныхан хараад сэжиг авсан байна.

 Ингээд шалгалт хийхэд тэрбээр хоёр гуяндаа 1.5 сая доллароор үнэлэгдэх алт нууж, Энэтхэг рүү гаргах гэж байжээ. 2017 он гарснаас хойш Бангладешт ийм их хэмжээний алт хураан авсан анхны тохиолдол нь энэ аж. Алтны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг Энэтхэг улс алтны импортод өндөр татвар ногдуулдаг учир тус улс руу алт хууль бусаар хил нэвтрүүлэх нь элбэг байдаг байна. Мөн өчигдөр өглөө Сингапураас ирсэн онгоцны ариун цэврийн өрөөн дотор 6кг алт нуусан байсныг Бангладешийн албаны хүмүүс  олж илрүүлжээ.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Бангладешийн нисэх онгоцны буудлуудын ажилтнууд 1.5 тн алт хураан авсан бөгөөд эдгээр хэрэгтэй холбогдуулан Персийн булангийн улс орнуудад ажилладаг Бангладешийн цагаачид голдуу 100 гаруй хүнийг баривчилсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here