Нүүр хуудас Гадаад мэдээ Селена, Билл нарын ‘СЭЭТЭГНЭЛ’ худал

Селена, Билл нарын ‘СЭЭТЭГНЭЛ’ худал

181
0
Selena Gomez-03
Селена, Билл нарын 'СЭЭТЭГНЭЛ' худал

“Цахим ертөнц” хэмээх зүйл олон нийтэд ямар хүчтэй нөлөөлж, мэдээ мэдээллийн асар хурдан тархац болдог гэдгийн ойрын жишээ бол Селена Гомезыг тойрсон хайрын романс.

Энэ жил 26 настай бүсгүй ээлжит амрагаараа 68 настай Билл Мюррейг сонгосон уу, тэд гэрлэх үү, гэсэн эргэлзээ олон нийтийг цочирдуулсан болов уу.

Селена, Билл нарын дотно байдал, Селенагийн инстаграм  хуудаснаа нийтэлсэн зүйл зэрэг нь 2019 оны 6 сарын 14-нд нээлтээ хийх шинэ киноны промошн буюу сурталчилгаа гэж тайлбарлаж болно. Тун саяхан болсон Каннын кино наадмын нээлт дээр “The Dead Don’t Die” нэртэй инээдмийн киноны дебют үзлэг хийгдсэн бөгөөд киноны уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм.

Энэ үеэр дуучин Селена Гомез кинонд хамтран тоглосон нэрт инээдмийн жүжигчин, элэглэгч Билл Мюррэйтэй тун чиг дотно харагдаж, хөгжилдөж байсан нь таамаглал дэвшүүлэх дуртай олон нийтэд янз бүрийг бодогдуулсан аж.

Билл Мюррей гэж хэн бэ?

Селенатай нэр холбогдоод буй Билл Мюррейгийн хувьд Алтан Бөмбөрцөг, BAFTA-гийн наадмаас шилдэг жүжигчин шагнал авсан мундаг эрхэм билээ. Тэрбээр 2003 онд тоглосон Lost in Translation киногоороо мэргэжилтнүүдээс сайшаалыг ихээр хүртсэн байдаг.

Селена, Билл нарын ахархан боловч анхаарал татсан “сээтэгнэл” хаана хүрч өндөрлөх бол…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here