Нүүр хуудас Гадаад мэдээ ОХУ-ын “ВКонтакте” сайт Крипвалюттай болохоор судалж байна

ОХУ-ын “ВКонтакте” сайт Крипвалюттай болохоор судалж байна

6
0
ВКонтакте
ОХУ-ын "ВКонтакте" сайт Крипвалюттай болохоор судалж байна

Оросын нийгмийн харилцааны томоохон сайт өөрийн гэсэн криптовалюттай болохыг зорьж байгаа тухай мэдээлэл цацагдлаа. ОХУ-ын хамгийн их хэрэглэгчтэй нийгмийн харилцааны сайт болох ВКонтакте нь өөрийн хэрэглэгч, харилцагчид ашиглаж байх койн гаргахаар ажиллаж байгаа гэнэ.

Гэхдээ уг криптог хэрэглээнд нэвтрүүлэх эсэх дээр эцсийн байдлаар шийд гараагүй байгаа ажээ. ВКонтактегийн хэрэглэгчид нь тухайн платформ дээр хэр идэвхтэй байх, хичнээн цагийг өнгөрүүлж байгаагаас хамааран токенуудыг өөртөө авах юм.

Койнуудыг цуглуулснаар хэрэглэгчид өөр хоорондоо солилцох, бараа бүтээгдэхүүн үйлчилгээг бартердаж авах, VK Pay-ээр дамжуулан фиат мөнгөн дэвсгэрт болгох хүртэл үйлчилгээ авах боломжтой.

Албан ёсны вебсайтаас өгсөн мэдээллээс харахад VK Pay нь бэлэн мөнгө үл ашиглах мөнгөний шилжүүлгийн үйлчилгээ бөгөөд хэрэглэгчид нь хоорондоо кредит болон дебит карт ашиглан мөнгө шилжүүлэх боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here