Нүүр хуудас Гадаад мэдээ ОХУ: Цагаан баавгайн СҮРЭГ тосгонд иржээ

ОХУ: Цагаан баавгайн СҮРЭГ тосгонд иржээ

30
0
tsagaan-baawgai-tosgond-orj-irlee-01
Цагаан баавгайн СҮРЭГ тосгонд иржээ

ОХУ-ын Онцгой Байдлын газраас мэдээлэл хийсэн байна. Ингэхдээ, Алслагдсан арлууд руу цагаан баавгай олноороо дайрч байгааг анхааруулжээ.

Арктикийн далайд байрлах Новъя Землъя арлын Белушья Губа суурин орчимд 2018 оны арванхоёрдугаар сараас хойш ойролцоогоор 52 цагаан баавгай явж байгааг бүртгэжээ.

Суурин газруудад цагаан баавгай ихээр үзэгдэх болсонтой холбогдуулан хоёрдугаар сарын 9-өөс эхлэн бүс нутгийн Онцгой байдлын газрын дарга Александр Минаяев онцгой байдал зарлаад байна.

Цагаан баавгай ингэж хүмүүсийн суурин газарт олноороо ирэх болсон шалтгаан нь мэдээж дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой юм.

Цагаан баавгай хүн суурьшаагүй арлаас арлын хооронд далайд сэлж хоол хүнс хайн явдаг бөгөөд энэ үедээ далайд буй том хэмжээний мөсөн дээр хэсэг амраад цааш аяллаа үргэлжлүүлдэг байна.

Tsagaan-baawgai
Цагаан баавгайн сүрэг

Гэтэл дэлхийн дулаарлаас үүдэн далайн мөс хайлж цагаан баавгайг нүүдэллэхэд бэрхшээлтэй болгосноор хүмүүсийн амьдардаг суурин газруудад урт хугацаанд саатахад хүрээд байгаа аж.

Хүмүүс гэрээсээ гарахаас айж хэвийн ажил тасалдахад хүрээд байгаа бөгөөд эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд явуулахаас татгалзаж байгаа юм.

Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан оршин суугчид цэцэрлэг, сургуулийн аюулгүй байдлыг хангах, учирч болох эрсдэлээс сэргийлэх, үүнээс болж гарч буй санхүүгийн алдагдлыг шийдвэрлэх тухай олон гомдлыг гаргаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here