Нүүр хуудас Гадаад мэдээ ОУ-н хүний эрхийн байгууллагууд Мьянмарын эрх баригчдад гэмгүй иргэдийг аврахыг уриалжээ.

ОУ-н хүний эрхийн байгууллагууд Мьянмарын эрх баригчдад гэмгүй иргэдийг аврахыг уриалжээ.

64
0

Мьянмар улсад Ауюлгүйн хүчнийхэн болон Мусульманы цөөнх буюу “Рохинжа” зэвсэгт бүлгийн хооронд мөргөлдөөн үргэлжилсээр байна.

Тэгвэл уг үйл явдлын улмаас 110 хүн амиа алдаж, 18 мянган хүн орон гэрээсээ дүрвэсэн талаар албаныхан уламжлав. “Рохинжа” зэвсэгт бүлэглэл өнгөрөгч долоо хоногт Мьянмарын баруун нутагт орших Ракхайн мужийн 30 гаруй бүс газарт зэвсэгт халдлага хийжээ.

Халдлага болсон бүс нутгуудын дунд цэргийн бааз байсан юм. Засгийн газар босогчдыг хяналтадаа авахын тулд таван өдрийн өмнөөс цэргийн ажиллагаа явуулах болжээ.  Мөргөлдөөний улмаас 12 цагдаа амиа алдсан бол террорист бүлгийн 80 гаруй дайчин устгагдсан байна.

НҮБ, тэргүүтэй олон улсын хүний эрхийн байгууллагууд Мьянмарын эрх баригчдын нэн даруй цэргийн ажиллагаагаа зогсоож, гэмгүй иргэдийг аврахыг уриалжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here