Нүүр хуудас Гадаад мэдээ Онгоцны ослоос, илүү олон зорчигч амьд үлдэх боломж байжээ!

Онгоцны ослоос, илүү олон зорчигч амьд үлдэх боломж байжээ!

11
0
ongotsnii-osol-Moskva
Онгоцны ослоос илүү олон зорчигч амьд үлдэх боломж байжээ!

ОХУ-ын нийслэл Москва хотоос ням гаригт /2019.05.05/ Мурманскийн чиглэлд хөөрсөн “Sukhoi Superjet 100” нисэх онгоц хөөрөөд хагас цагийн дараа техникийн саатал гарч, Шереметьевогийн нисэх буудалд ослын буулт хийх үеэр онгоц шатсан юм.

СУ 1492 чиглэлийн уг онгоцонд нийт 73 зорчигч, нисэх багийн таван гишүүн явснаас 41 хүн амь үрэгдсэн билээ. Гэхдээ амьд үлдсэн зорчигчдын мэдээлж буйгаар, ослоос илүү олон хүн амьд гарч болох байсан гэнэ.

Учир нь онгоц ослын буулт хийж, шатах үеэр урдуур суудал буюу гарцтай ойр байсан зарим зорчигчид ачаа тээшээ авч гарах гэж гарцыг бөглөснөөр бусдынхаа амьд гарах боломжийг үгүй хийсэн байна.

Онгоц осолдсоноос нэг цаг орчмын дараа нисэх буудлаас ачаагаа аваад гарч буй нэгэн зорчигчийн зураг бичлэг цахим сүлжээнд таржээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here