Нүүр хуудас Гадаад мэдээ Нисэх буудал дээр 5 хүний амийг буудан хөнөөжээ

Нисэх буудал дээр 5 хүний амийг буудан хөнөөжээ

0

АНУ-ын Флорида мужийн Форт-Лодердейл хотын нисэх онгоцны буудалд зэвсэглэсэн этгээд халдлага үйлджээ. Нисэх буудлын терминал 2-ын тээш хүлээн авах хэсэгт Эстебан Сантьяго гэгч этгээд тээш олгодог автомат дамжуургыг тойрон алхаж, гэмгүй хүмүүс рүү гал нээж  таван хүний амийг хөнөөсөн байна.  Мөн энэ хэргийн улмаас өөр найман хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэмт этгээд ямар шалтгаанаар ийнхүү нисэх буудалд галт зэвсэг авч орж, гал нээсэн нь тодорхойгүй байгаа аж. Гэрчүүдийн мэдээллээр гэмт этгээдийг 20 орчим настай, Star wars киноны зураг бүхий цамцтай байсан, хэрэг үйлдэх үедээ ямар нэг зүйл хэлээгүй гэж мэдүүлжээ.

Нисэх буудлын аюулгүйн албаныхан гэмт этгээдийг барьж, саатуулсан байна. Түүнийг Иракт 10 сарын турш цэргийн алба хаасан болохыг тогтоожээ.

2016 онд мөн Флорида мужийн Орландо хотын шөнийн цэнгээний газар зэвсэглэсэн этгээд халдаж 49 хүний амийг хөнөөж 53 хүн шархадсан үйл явдал болж байсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here