Нүүр хуудас Гадаад мэдээ Мун Жэ Ин болон түүний гэргийг Ерөнхийлөгч Трамп, эхнэр Меланийн хамт хүндэтгэн...

Мун Жэ Ин болон түүний гэргийг Ерөнхийлөгч Трамп, эхнэр Меланийн хамт хүндэтгэн оройн зоог барьжээ.

173
0

БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Мун Жэ Ин АНУ-д албан ёсны айлчлал хийж байна.  Вашингтон хотноо хүрэлцэн очсон Мун Жэ Ин болон түүний гэргийг Ерөнхийлөгч Трамп, эхнэр Меланийн хамт хүндэтгэн оройн зоог барьжээ.

Уулзалтаар  Хойд Солонгосын асуудал, бас худалдааны шинэ хэлэлцээрийн талаар” хэлэлцжээ.

Мун Жэ Ин Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулахын тулд хэлэлцээрийг хоёр шаттай хийх, мөн Пхеньянтай хийх яриа хэлэлцээг идэвхжүүлэх талаар АНУ-ын тэргүүнтэй ярилцана хэмээн АНУ руу мордохын өмнө мэдэгдсэн байна.

Харин Японы   NHK-ийн  мэдээлснээр Өмнөд Солонгосын газар нутагт байршуулахаар тохиролцсон пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD  системийг ашиглалтад оруулах хугацааг хойшлуулах талаар АНУ-ын талтай ойлголцохыг хичээсэн гэжээ. Ингэхдээ уг системийн байгаль орчинд нөлөөлөх үндэслэлийг эш болгон ярьжээ.

Ерөнхийлөгч Мунийг бизнесийн 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том баг дагалдан явж байгаа бөгөөд өндөр үнийн дүн бүхий гэрээ хэлэлцээрүүдийг хоёр тал үзэглэх юм. “Самсунг” корпорац гэхэд АНУ-д үйлдвэрийн шав тавих юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here