Нүүр хуудас Гадаад мэдээ ЛИВ: Зэвсэгт мөргөлдөөний үеэр 21 хүн амиа алдав

ЛИВ: Зэвсэгт мөргөлдөөний үеэр 21 хүн амиа алдав

10
0
Libya-Zewsegt-morgoldoon
Зэвсэгт мөргөлдөөний үеэр 21 хүн амиа алдав

Ливийн зэвсэгт мөргөлдөөний үеэр 21 хүн амиа алдаж, 27 хүн шархдаад байна. Тус улсад өнгөрөгч пүрэв гарагт маршал Халифа Хафтар Ливийн үндэсний армидаа Триполи руу довтлох тушаал гаргаснаар цэрэг дайны үйл ажиллагаа идэвхжсэн юм.

Ням гарагт нийслэлийн өмнөд хэсэг агаарын цохилтод өртсөн байна. Ливийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр ням гарагт болсон тулааны үеэр Триполийн өмнөд хэсэгт 11 хүн амиа алдаж, 23 хүн шархадсан гэжээ.

НҮБ-аас энэ үеэр талуудыг хоёр цагийн эвлэрлийн завсарлага авахыг уриалсан байна. Энэ хугацаанд аврах албаныхан болон “Улаан хавирган сар” нийгэмлэгийн ажилтнууд Триполи хотын өмнөд хэсгээс шархадсан болон энгийн номхон иргэдийг нүүлгэн шилжүүлэх зорилготой байжээ. Гэвч талууд эвлэрлийн хугацаа өгсөнгүй.

Дашрамд дурдахад, Ливи хоорондын эвлэрлийн бага хурал энэ сарын 14-16-нд болох ёстой. Энэ хурлаар мөргөлдөгч талууд эвлэрч магадгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм.

Энэхүү эвлэрлийг баталж, Хафтарын сөнөөгч онгоцнууд нийслэлийн дээгүүр нисэхдээ том зүрхэн хэлбэр зуржээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here