Нүүр хуудас Гадаад мэдээ Крипто олборлогчид сэргээгдэх эрчим хүчийг чухалчилж байна

Крипто олборлогчид сэргээгдэх эрчим хүчийг чухалчилж байна

12
0
crypto
Крипто олборлогчид сэргээгдэх эрчим хүчийг чухалчилж байна

Дэлхийн хэмжээнд криптовалют олборлолт нэмэгдэхтэй зэрэгцэн түүний цахилгаан зарцуулалтын талаар шүүмжлэл эрс өссөн.

Тэгвэл тун саяхан явуулсан судалгааны үр дүнд дэлхий дээр явагдаж байгаа криптовалют олборлолтын 74 хувь нь дахин сэргээгдэх эрчим хүч/цахилгаан ашиглаж буйг тогтоожээ.

БНХАУ-ын хувьд улс төрчид нь биткойн болон бусад криптогийн үйлдвэрлэлийг хүрээлэн буй орчинд халгаатай, тог цахилгаан ихээр зарцуулдаг салбар хэмээн ам муутай байдаг. Тэр дундаа Хятад улсын үндэсний хөгжил ба шинэчлэлийн хороо нь биткойны олборлолтыг байгальд хор хөнөөлтэй, хүрээлэн буй орчныг бохирдуулж байна гэж буруутгасан.

Харин Coinshares-ээс олон нийтэд ил болгосон судалгааны дүнгээс үзэхэд, дэлхийн нийт крипто олборлолтын дийлэнх хувь нь зөвхөн дахин сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаа таатай мэдээ байна.

Ялангуяа криптогийн үйлдвэрлэл эрхлэгчид нь аль болох нь цахилгааныг зардал багатай, үр дүнтэй, ашигтай байдлаар хэрэглэхийг эрхэмлэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here