Нүүр хуудас Гадаад мэдээ Конор орон гэргүй иргэдэд зориулан СУУЦ бариулж байна

Конор орон гэргүй иргэдэд зориулан СУУЦ бариулж байна

7
0
Конор МакГрегор
Конор орон гэргүй иргэдэд зориулан СУУЦ бариулж байна

Дэлхийн хамгийн баян тамирчдын нэг Конор МакГрегор хүнд хэцүү амьдралыг даван туулж алдрын зэрэгт хүрсэн тулаанч билээ. Тэрээр орон гэргүй иргэдэд зориулан өөрийн хөрөнгөөр найман сууц бариулж буй аж.

Түүний эхлүүлсэн барилгын ажил 70 % -ийн гүйцэтгэлтэй байгаа аж. Конорын нийт хөрөнгийг 75 сая орчим хэмээн хэвлэлүүд тооцолдог аж.

UFC-гийн дэлхийн аварга, ирланд тулаанч Конор Макгрегор эхнэрийнхээ талаар дараах үгсийг хэлсэн байна.

Конор МакГрегор

Бид хоёр хамтдаа найман жил амьдарч байна. Дублин хотоос 30 километрийн зайд орших ажилгүйчүүдэд хямдхан түрээсэлдэг байранд амьдардаг байлаа. Би ажилгүй байсан болохоор бүх цагаа зааланд өнгөрүүлнэ. Дэлхийн аварга болно гэж өөртөө итгэдэг байлаа. Эхнэр минь ч гэсэн надад итгэнэ. Хэдийгээр мөнгө муутай, орчин тааруу ч гэсэн тэр маань намайг зөв хооллож, дэглэм сайн бариулахын тулд өөрийгөө миний төлөө зориулсан юм. Өндөр ачаалалтай бэлтгэлээс их ядраад ирэхэд “Конор, би мэдэж байна аа. Чи минь чадна аа” гэж урам өгдөг байлаа. Одоо би сая саяар нь мөнгө олж байгаа. Миний тулааныг үзэхээр 50-70 мянган хүн ирж байна. Одоо би үнэтэй машин, хүссэн хувцас, хүссэн байраа авч чадна. Эхнэр минь ч гэсэн. Тэр маань бүр надаас илүүг хүртэх эрхтэй. Тэр минь одоо ч гэсэн миний дэргэд хэвээрээ…”Чи чадна аа” гэж хэлсэн хэвээрээ л байгаа” гэж Конор Макгрегор өгүүлжээ.

А.Чингэстэй

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here