Нүүр хуудас Гадаад мэдээ Ким Кардашьян удаах хүүхдээ тээгч эхээр төрүүлнэ

Ким Кардашьян удаах хүүхдээ тээгч эхээр төрүүлнэ

85
0
Kim-kardashian
Ким Кардашьян болон түүний нөхөр рэпер Канье Уэстийн халуун ам бүл

Гоо үзэсгэлэн, гайхалтай бие галбираараа олон мянган хүүхнүүдийн мөрөөдөл болсон Америкийн реалити шоуны од Ким Кардашьян болон түүний нөхөр рэпер Канье Уэст нар удахгүй дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авах ажээ.

Өнөр гэр бүл үүсгэх тухайгаа олны өмнө зарласан Кардашьяны хүүхдийг тээгч эх төрүүлэх юм байна. Ирэх тавдугаар сард хосууд эрэгтэй хүүхэдтэй болох ажээ.

kardashian-ger-bul
Канье Уэстийн халуун ам бүл тун удахгүй бүл нэмнэ

Одоогоор Ким Кардашьян, Канье Уэст нар таван настай охин Норт, 3 настай хүү Сейнт, 11 сартай хүү Чикаго нараа өсгөн хүмүүжүүлж байна.

Өмнө нь хүндрэлтэй төрж байсан учир дахин хөл хүнд болвол амь насанд нь аюултай болохыг эмч нар Ким Кардашьянд сануулж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here