Нүүр хуудас Гадаад мэдээ Канад улсын Кюбек муж крипто олборлолт хийнэ

Канад улсын Кюбек муж крипто олборлолт хийнэ

4
0
canada-bitcoin
Канад улсын Кюбек муж крипто олборлолт хийнэ

Канад улсын Кюбек муж нь криптовалют олборлолтын тал дээр өөрийн байр сууриа тодорхой болгосон байна. Бүс нутгийн цахилгаан эрчим хүчний зохицуулах газар болох Regie de l’energie нь блокчейн салбар дахь шийдвэрээ хойшлуулж, алгуурлаад байснаа зогсоож, эрчим хүчийг уг салбарт нийлүүлэхээр болжээ.

Кюбек мужид 300MW эрчим хүчийг дижитал койн олборлох салбарт зориулан баталснаар уг мужийг салбартаа тэргүүлэх томоохон хүч болгоно хэмээн албаны хүмүүс найдаж байна.

Франц хэлээр ярьдаг Кюбек мужийн хууль тогтоогчид нь криптовалют олборлогч компаниудыг байршуулж, тэднийг төвлөрүүлэх нь ямар ашигтайг ойлгосон учраас ийнхүү нааштай шийдвэр гаргалаа гэж тайлбарлаж болно.

Криптогийн салбар өөрөө маш их хэмжээний эрчим хүч шаарддаг тул албаны хүмүүс энэ чиглэлээр дорвитой шийдвэрт хүрэлгүй, алгуурлаж байсан юм. 2018 онд Кюбек мужийн эрх баригчид эрчим хүчнээс хараат байдалтай биткойн олборлолтыг дэмжихээс цааргалж байсан ч, 2019 оны 5 дугаар сард байр сууриа албан ёсоор өөрчиллөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here