Нүүр хуудас Гадаад мэдээ Их хэмжээний тэсрэх бөмбөг олдож 54000 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

Их хэмжээний тэсрэх бөмбөг олдож 54000 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

198
0

Германы Аусбург хотын 540000 иргэн зул сарын өглөө гэрээсээ нүүлгэн шилжүүлэгдэх шаардлагатай болсон байна. Учир нь тус хотоос дэлхийн 2 дайны үед хэрэглэгдэж байсан 1.8 тонн тэсрэх бөмбөг олджээ.

Хамаатан садныдаа хоргодох боломжгүй иргэдэд сургуульд түр хоргодох байр бэлдэн орогнуулж байгаа юм байна.

Энэ их хэмжээний тэсрэх бөмбөгийг бүгдийг нь бүрэн аюулгүй болгоход хэр их цаг хугацаа шаардагдахыг одоогоор тооцоолох боломжгүй байна хэмээн цагдаагийн ажилтан мэдээллэжээ.

Германд тэсрэх бөмбөг олдох нь тийм ч ховор тохиолдол биш бөгөөд 2011 онд Кобленз хотоос мөн их хэмжээний бөмбөг олдож 45000 хүнийг аюулгүй байдлыг ханган ажиллах шаардлага гарч байсан удаатай юм.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here