Нүүр хуудас Гадаад мэдээ Их хорин орны сангийн сайд нар КРИПТОГ хуульчлах талаар ярилцана

Их хорин орны сангийн сайд нар КРИПТОГ хуульчлах талаар ярилцана

24
0
Ih-horin-oron-2018
Их хорин орны сангийн сайд нар КРИПТОГ хуульчлах талаар ярилцана

G20 буюу Их Хорин орны удирдагчид Аргентины Буэнос Айрес хотод чуулж байгаа билээ. Тэгвэл Их Хорийн удирдагчид дэлхийн эдийн засгийг өсгөн тэлэхийн тулд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх дээр санал нэгджээ.

Тэд уг санаачлагын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудын дотор криптовалютыг илүү хууль эрхзүйн орчинд шилжүүлэх багтсан байна. Тогтвортой хөгжлийг хангахын тулд нээлттэй, чадвартай санхүүгийн тогтолцоог бий болгох хэрэгтэй,

түүний хүрээнд криптовалютыг мөнгө угаах, террорист ажиллагааг санхүүжүүлэх арга хэрэгсэл болгохгүй байх талаас нь чангатгасан хууль эрхзүйн зохицуулалт хэрэгтэй гэж уулзалтын тэмдэглэлд дурджээ.

Эргэн сануулахад өнгөрсөн 3 дугаар сард Франц, Герман, АНУ, Япон зэрэг улсууд нь криптовалютын орчинг хуульчлах шаардлагатайг мэдэгдсэнээс хойш, Их Хорин орны сангийн сайд нар тодорхой зохицуулалт батлах тал дээр ажиллахаа мэдэгдсэн юм.

Дашрамд хэлэхэд G20 буюу Их Хорин орны уулзалт орон нутгийн цагаар 11 сарын 30-наас 12 сарын 1-нд Аргентины нийслэл Буэнос Айрест үргэлжлэн явагдсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here