Нүүр хуудас Гадаад мэдээ Исламын “жихадист бүлэглэл”-ийн гарт үрэгдсэн 200 гаруй хүний цогцос олжээ

Исламын “жихадист бүлэглэл”-ийн гарт үрэгдсэн 200 гаруй хүний цогцос олжээ

26
0
islam
Исламын жихадист бүлэглэлийн гарт үрэгдсэн 200 гаруй хүний цогцос олжээ

НҮБ Иракийн хойд болон баруун хэсгээс “Исламын улс” жихадист бүлэглэлийн дайтагчдын гарт үрэгдсэн 200 гаруй хүний бөөнд нь булсан цогцос олжээ.

Өчигдөр НҮБ-ын төлөөлөгчдийн хийсэн мэдээлэлд өгүүлснээр өмнө нь хэт даврагчдын хяналтад байсан газруудаас тэдгээр оршуулгыг олсон байна. Энд амь хохирсон хэдэн мянган хүний талаар яригдаж байгаа бөгөөд нарийн тоо тогтооход бэрх байна гэж НҮБ-ын Иракийн асуудал эрхэлсэн тусгай элч Ян Кубиш мэдэгджээ.

Мэргэжилтнүүд цогцсуудыг таних ажил явуулж, дараа нь төрөл саднуудад нь хүлээлгэж өгөхөөр төлөвлөж буй юм байна. 2014 оны дунд үеэс 2017 оны төгсгөлийг хүртэл “Исламын улс” бүлэглэл Иракийн нутгийн дийлэнх хэсгийг хянаж байсан.

2017 оны 12 дугаар сард Ирак улсын Засгийн газар жихадист дайтагчдыг дарснаа зарласан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here