Нүүр хуудас Гадаад мэдээ Иракийн Талль-Афар хотод хаа сайгүй буудалцаан, дэлбэрэлт болж байна.

Иракийн Талль-Афар хотод хаа сайгүй буудалцаан, дэлбэрэлт болж байна.

77
0

Иракийн Талль-Афар хот хоёр дахь Мосул болжээ. Хотод энх тайван тогтоож байгаа ч ундны усгүй болж, хүнсний хомсдол үүссэн байна. Иракийн Засгийн газрын дайчид “Исламын улс”-ын террористуудыг хотоос гаргаж, хашаад байгаа аж. Талль-Афар хот нь удаан хугацаанд хэт даврагчдын мэдэлд байсан Мосул хотоос 50 км  зайд байдаг юм. Хотод одоо ширүүн тэмцэл өрнөж байгаа аж.

“RT” агентлагийн сурвалжлах багийг Талль-Афарт очиход Иракийн Засгийн газрын цэргүүдийн тэмцлийг АНУ-ын тэргүүлдэг олон улсын цэргийн эвсэл агаараас дэмжиж байжээ. Хотод хаа сайгүй буудалцаан, дэлбэрэлт болж байгаа аж. 2000 орчим террорист, 10 мянган энгийн иргэн байгаа энэ хотын нөхцөл байдал тун хүнд байгааг олон улсын байгууллагууд анхааралдаа авч, дүрвэгчдэд туслахаа илэрхийлсэн байна. Иргэд хотоос суман дундуур зугтаж байгаа аж. Түүнчлэн дүрвэгч нарыг “Исламын улс”-ын гишүүдээс ялгахад хэцүү байгааг хилийн хамгаалалтынхан ярьжээ. Дөхөж ирсэн хүнийг энгийн иргэн үү, террорист уу эсвэл амиа золиослогч уу гэдгийг ялгаж мэдэхэд хүндрэлтэй байгааг хилчид учирласан байна.

Иракийн Талль-Афар хот зурган илэрцүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here