Нүүр хуудас Гадаад мэдээ Зах замбараагүй цахим хэрэглээ ҮХЭЛД хүргэжээ!

Зах замбараагүй цахим хэрэглээ ҮХЭЛД хүргэжээ!

15
0
tsahim-hereglee-ba-uhel-03
Зах замбараагүй цахим хэрэглээ ҮХЭЛД хүргэжээ!

Онлайнаар танилцсан хүнээс их хэмжээний мөнгө авахын тулд өсвөр насны хүүхдүүд хамгийн сайн найзыгаа хороож, түүнийгээ Snapchat-ын бичлэг болгосон хэрэг гарчээ.

Сүүлийн үед залуусын дунд интернет хэрэглээ улам хүчээ авч байгааг дагаад Snapchat, Instagram-ыг ашигласан ёс бус харилцаа, гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүд ч нэмэгдээд байна.

АНУ-ын Анкораж хотын оршин суугч 18 настай Денали Бремер нь интернетээр танилцсан үл таних залууг маш баян чинээлэг эр хэмээн итгээд зогсохгүй, түүний хүсэлтийн дагуу өөрийн хамгийн сайн найзыгаа хороожээ. Бремер нь найз Синтия Хоффманы амийг хөнөөж, түүнийгээ гар утасны Snapchat аппликейшн ашиглан бичиж, 21 настай Дарин Шмиллер гэгчид илгээсэн байна.

Интернетээр танилцаж, садар самууны шинж чанартай зурвас, бичлэг солилцдог байсан Денали Бремер, Дарин Шмиллер нарын харилцаа нь ийнхүү гэмгүй нэгэн охины аминд хүрчээ. Болсон үйл явдлыг тодруулбал Дарин Шмиллер гэгч этгээд нь нилээд хэдэн сарын өмнө нийгмийн харилцааны сайтдаа өөрийгөө Канзас муж улсын өв залгамжлагч Тайлер хэмээх чинээлэг залуу эрийн дүр эсгэж, хуурамч хаяг үүсгэсэн бөгөөд түүгээрээ дамжуулан Денали Бремер гэгч 18 настай охинтой танилцсан байна.

Олон сар хоорондоо мессежээр харилцсаны дараа тэрхүү “хуурамч чинээлэг эр” нь Деналид 9 сая долларыг санал болгож, Аляска мужийн иргэн хэн нэгнийг хүчиндэж, амийг нь хороож, түүнийгээ дүрс бичлэгт буулгах талаар ярилцсаныг цагдаа нар хожим илрүүлжээ.

Ямартай ч, 18 настай Денали нь чинээлэг эрийн хүсэлтийг биелүүлж, баяжихыг хүссэн тул 4 найзыгаа уруу татаж, уг гэмт хэргээ үйлдсэн байна. Тэд Деналигийн хамгийн сайн найзуудын нэг болох 19 настай Синтияг амралтын өдөр ууланд гарч хайкинг аялал хийе хэмээн худлаа ярьж, дагуулан яваад зэрлэгээр амийг нь хороожээ. Найз охидынх нь гарт охиноо алдсан ноён Хоффман энэ талаар ярихдаа “Миний охин эдгээр хүмүүст итгэсэн. Миний охин найзуудтайгаа л байхыг хүссэн. Гэтэл одоо би түүнийгээ оршуулах болж байна” гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр сэжигтнүүд хохирогч Синтия Хоффманы толгой болон гарыг нь скочоор баглаж, хүлснийхээ дараа толгойн тус газар нь буудан хөнөөгөөд Эклутна нэртэй гол руу цогцсыг нь хаясан байна. Сэжигтнүүдийн нэг болох 16 настай Кайден Макинтош гэгч нь хохирогчийн толгой руу буудаж, үхлийн шарх үлдээсэн гэх дүгнэлт гарчээ.

Америкийн хуулиар бол өсвөр насныханд тооцогдох тэднийг энэхүү аймшигт үйлдлээ хийх туршид Дарин Шмиллер видео чатаар холбогдож, заавар зөвлөгөө өгч байжээ. Сэжигтнүүдийг буруутай хэмээн шүүхээс тогтоосон тохиолдолд шүүгдэгч нэг бүрт дээд тал нь 99 жилийн ял оноох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here