Нүүр хуудас Гадаад мэдээ Дэлхийн хамгийн хүлээлттэй байсан “Captain Marvel” УСК нээгдлээ

Дэлхийн хамгийн хүлээлттэй байсан “Captain Marvel” УСК нээгдлээ

42
0
Captain Marvel,
Captain Marvel

Он гарсаар дэлхийн хэмжээнд хамгийн их хүлээлттэй киногоор удаа дараа шалгарч байсан “Captain Marvel” уран сайхны кино энэ оны 3 сарын 8-нд нээлтээ хийлээ.

Мэдээж “Captain Marvel” ямаршуу харагдах бол, ямар супер чадваруудтай байх бол, тэдгээр нь “Avengers”-ын супер баатрууд дотроо хэддүгээрт эрэмбэлэгдэхээр байх бол зэрэг олон л асуултуудыг дотроо тээсэн үзэгчид цөөнгүй

Ингээд 1995 он руу эргэн очиж, та бидний сайн танил SHIELD агентлагийн дарга Ник Фюри, агент Коулсон нарыг залуу төрхөөр нь харах маш сонирхолтой. Цаанаа л нэг дотно дүрүүд. Яагаад вэ гэвэл Thor, Captain America, Iron Man зэрэг кинонууд дээр тогтмол гардаг нууц ажилтнууд маань Captain Marvel дээр тун ч залуухан, цэмбэгэрээрээ байх ажгуу.

1995 оны vibe буюу тэр үеийн урлаг соёлыг кинонд маш гоёмсгоор шингээж чадсан нь тухайн үеийн vintage машинууд давхилдаад, TLC хамтлагийн Waterfalls дуу эгшиглэх, домогт Nirvana хамтлагийн гитарын аяз зэрэг.

Captain Marvel/Карол Денверс буюу супер хүч чадалтай эмэгтэйн дүрд Оскарын шагналт Бри Ларсоныг сонгосон нь нүдээ олсон алхам болжээ. Тэр заавал Wonder Woman шиг хөөрхөн байх албагүй, мөн тэр бурхны охин биш, зүгээр л та бидэнтэй адил алдаж онодог, энгийн хүн байж байгаад дийлдэшгүй их хүчийг санамсаргүйгээр биедээ олж авдаг. Тэрбээр дүрээ бүтээхийн тулд 9 сарын турш жудо, бокс, бөхийн спортоор тасралтгүй хичээллэсэн гэдэг.

Хүч чадлын эрэмбийн тал дээр Captain Marvel-ын хажууд Наташа Романоф буюу Хар бэлэвсэн эмэгтэй, Ванда Максимофф, Гаморра нар нь хүүхэд л гэсэн үг. Гэрлийн хурдаар аялдаг, бие нь тессаракт буюу гарагийн хамгийн хүчирхэг чулуугаар цэнэгжсэн л гээд боддоо. Таносыг дийлэх итгэл найдвар айсуй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here