Нүүр хуудас Гадаад мэдээ Дели хотын хогийн цэг жил бүр 10 метрээр өндөрсөж байна!

Дели хотын хогийн цэг жил бүр 10 метрээр өндөрсөж байна!

18
0
hogiin-tseg
Дели хотын хогийн цэг жил бүр 10 метрээр өндөрсөж байна!

Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн зүүн захад орших Газипурын хогийн цэг өнөөдөр уулын чинээ өндөр болоод байна.

Одоо энэ хогийн цэг 40 хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй газар эзэлж, жил бүр 10 метрээр өндөрсөж байгаа. Яг одоо 65 метр өндөр болоод байгаа хогон уул ирэх онд домогт Таж Махалаас (73 метр) өндөр болох юм байна.

Газипурыг анх 1984 онд нээж байсан бөгөөд 2002 онд дүүрсэн тул хаах ёстой байжээ. Гэтэл тэр цагаас хойш Шинэ Делигээс өдөр бүр хэдэн зуун машин хог ирсээр өнөөдрийг хүрсэн байна. Одоо энд өдөрт 2,000 тонн хог хаягддаг тухай нийслэлийн албаны хүн хэлжээ.

2018 онд хогон уулын нэг орой хүчтэй борооны улмаас нурахад хоёр хүн дарагдаж амиа алдсан байдаг. Энэ эндэгдлийн дараа хог нэмж хаяхыг хориглосон ч өөр шийдэл байхгүйн улмаас хэдхэн хоногийн дараа дахин буулгаж эхэлжээ.

Хогийн үнэр, утаа агаарыг бохирдуулсны үр дүнд 2013-2017 оны хооронд Дели хотын 981 хүн амьсгалын замын өвчнөөр амиа алдаж, 1.7 сая оршин суугч өвдсөн байна.

Энэтхэгийн хотууд хог хаягдал үйлдвэрлэх хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Одоо жилд 62 сая тонн хог гаргадаг бол 2030 онд 165 сая тонн хүрнэ гэсэн тооцоо бий.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here