Нүүр хуудас Гадаад мэдээ Дэлхийн хамгийн том КРИПТО арилжааны байгууллагын ирээдүйн төлөвлөгөө

Дэлхийн хамгийн том КРИПТО арилжааны байгууллагын ирээдүйн төлөвлөгөө

21
0
binance-uusgen-baiguulagch
Дэлхийн хамгийн топ криптовалют арилжааны газрын эзэн Жао Чангпенг

Сингапурт болж буй чуулганы хамгийн онцлууштай илтгэгч нарын нэг нь “Binance”-ын үүсгэн байгуулагч Жао Чангпенг юм.

Дэлхийн хамгийн топ криптовалют арилжааны газрын эзэн Жао Чангпенг нь чуулганы хүрээнд Forbes Asia-гийн сэтгүүлчтэй ярилцах үеэр компанийнхаа ойрын төлөвлөгөөнөөс хуваалцсан байна.

Тэрбээр криптовалютыг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд санаачилж буй бүхэн нь амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй буйгаа хэлсэн. Тухайлбал “Binance” компани нь өөрийн гэсэн блокчейныг бий болгохоор ажиллаж байгаа бөгөөд “Binance Chain” хэмээр нэрлэх юм байна.

Уг “Binance Chain” гэх блокчейныг бий болгосноор шинэ валютууд гаргах, этериүмтэй төсөөтэй “ICO”-нуудыг зохицуулах боломж үүсэх гэнэ.

Түүнчлэн хүмүүс төлбөр тооцоондоо криптовалютыг өргөнөөр ашигладаг байдлыг нэвтрүүлэх, зах зээлийг бүхэлд нь дижитал болгох сонирхлоо ч илэрхийлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here