Нүүр хуудас Гадаад мэдээ Дэлхийн топ 20 криптовалюын ханшийн мэдээлэл шинэчлэгдэв

Дэлхийн топ 20 криптовалюын ханшийн мэдээлэл шинэчлэгдэв

20
0
crypto
Дэлхийн топ 20 криптовалюын ханшийн мэдээлэл шинэчлэгдэв

Дэлхийн топ 20 криптовалют орон нутгийн цагаар ням гарагт ханшийн хувьд өөр хоорондоо ихээхэн ялгаатай байдлаар хэлбэлзсэн байна. Зарим криптонууд өсч байхад, цөөн хэд нь буурчээ.

Зах зээлд тэргүүлэгч Биткойны хувьд 5100 ам.долларын хавьцаа эргэлдэж байгаа бөгөөд өнөө өглөөний байдлаар 5181 ам.доллараар арилжигдаж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд хамгийн өндөр өсөлт үзүүлсэн крипто нь чансааны 16 дугаарт бичигдэж буй Tezos юм. Уг крипто нь сүүлийн 1 хоногийн дотор 20 хувиар өсч, 1 ширхэг нь 1.18 ам.доллараар борлуулагдаж байна.

Тэгвэл түүний ардаас Bitcoin Cash нь 8.62 хувийн өсөлтөөр бичигджээ. Үндсэндээ дэлхийн топ 10 криптогоос зөвхөн Tether-ээс бусад нь эерэг буюу өсөлттэй гарсан байна.

Зах зээлийн эргэлтийн хэмжээгээр 2 дугаарт жагсдаг Ethereum 168 ам.доллар, XRP 0.33 ам.долларын ханштай байгаа юм. Дэлхийн Топ 100 криптогийн жагсаалтын хэмжээнд авч үзвэл, Lambda гэх крипто сүүлийн 24 цагийн дотор ханш нь 40 хувиар огцом өсжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here