Нүүр хуудас Гадаад мэдээ Дэвид Бекхэм шүүхэд дуудагдлаа

Дэвид Бекхэм шүүхэд дуудагдлаа

0
David Beckham-2019
Дэвид Бекхэм шүүхэд дуудагдлаа

Дэлхийн томоохон одуудын нэг хөлбөмбөгчин Дэвид Бекхэм жолоо барьж байхдаа гар утсаа ашигласны улмаас шүүхэд дуудагдсан байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 21-нд Лондон хотын төвд явж байсан нэгэн хүн Д.Бекхэмийг “Bentley Bentayga” машин жолоодож байхдаа гар утсаараа ярьж байхыг нь анзаарчээ.

Жолооны ард гар утас ашиглахыг хуулиар хатуу хориглодог. Алдарт хөлбөмбөгчний буруутай нь хараахан тогтоогдоогүй байгаа хэдий ч хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлж эхлэх тухай түүнд мэдэгдсэн аж.

Шүүх хурлыг Лондон хотод ирэх 3 дугаар сарын 19-нд хийхээр товложээ.

Хэрэв буруутай нь тогтоогдвол Д.Бекхэмийн 12 онооноос торгуулийн 6 оноог хасах бөгөөд дахин ийм зөрчил гаргасан тохиолдолд автомашин жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаатай хасах аж. 2,5 мянган ам.доллароор торгуулж ч магадгүй юм.

А.Чингэстэй

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here