Нүүр хуудас Гадаад мэдээ Доналд Трамп Мексикээс 20 хувийн импортын татвар авах санал гаргажээ

Доналд Трамп Мексикээс 20 хувийн импортын татвар авах санал гаргажээ

0

АНУ-ын ерөнхийлөгчийн ажлаа хүлээн аваад удаагүй байгаа Доналд Трамп өмнөд хилийнхээ дагуу хана барих болно хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл үүндээ зориулж Мексикээс 20 хувийн татвар авах санаачлага гаргаснаа мэдэгдсэн байна. Гэхдээ өөр бусад боломжуудыг ч мөн судалж байгаа ажээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер “Энэ тухай Бүгд найрамдах намын конгресийн бүлэг дээр хэлэлцэж байгаа” хэмээн телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Мөн түүний хэлснээр Мексикээс авах татварын тухай санал бол хана барихад шаардагдах хэд хэдэн тэрбум долларыг хэрхэн босгох талаарх ердөө нэг санал ажээ. Цагаан ордон ямар нэг байдлаар тулган шаардахаас илүүтэй зөвшилцөх байр суурийг илүүд үзэж байгаа гэж нэмж дурдсан байна.

Зөвхөн импортын татвараас гадна мөнгө босгох олон санал санаачлага байгаа, энэ бол шийдвэр биш гэдгийг цагаан ордноос мэдэгдээд байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here