Нүүр хуудас Гадаад мэдээ Буэнос-Айресийн ойролцоогоос Адольф Гитлерийн цээж баримал олджээ.

Буэнос-Айресийн ойролцоогоос Адольф Гитлерийн цээж баримал олджээ.

0

Өмнөд Америкийн Аргентин улсад дэлхийн дайн дууссаны дараа нацистууд олноороо амь хоргодож байсан. Тиймээс ч тус улсаас нацистуудтай холбоотой эд зүйлс олноороо олддог. Энэ удаад Аргентины нийслэл Буэнос-Айресийн ойролцоогоос нацистын Германы нууц агуулах олдсон талаар “МК” мэдээлжээ. Энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн том олдвор юм байна. Нийт 75 эд зүйл байсныг зарим эх сурвалж нацист германы нэлээн дээд тушаалын хүмүүсийнх байж магадгүй гэж таамаглаж байгаа аж. Нууц агуулахаас олдсон эд зүйлсийг шинжилсний дараа Үндэсний музейд шилжүүлж өгөх юм байна.  Аргентины Засгийн газрын төлөөлөгч “Дэлхийн хоёрдугаар дайныг өдөөсөн гуравдугаар рейхийн эд зүйл хадгалсан нууц агуулах олдсон нь өмнө нь олдож байсан зүйлсээс хамгийн том нь” гэж хэлсэн байна. Аргентины Аюулгүй байдлын сайд Патрисия Буллрич “Олдвор дотор Адольф Гитлерийн цээж баримал, дурсгалын зүйлс байгаа юм гэжээ. Дэлхийн хоёрдугаар дайнд Герман ялагдсаны дараа Социал демократ намын болон Германы цэргийн дээд тушаалын олон хүн Латин Америкийн орнууд руу зугтаж гарсан байна. Тэдний дотор штандартенфюрер Вальтер Рауфф, “хомроглон устгалын эцэг” Адольф Эйхман, Освенцимын бөөнөөр хорих лагерийн “мангас” Йозеф Менгеле нар байсан гэдэг.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here