Нүүр хуудас Гадаад мэдээ Брэд, Жоли нар тохиролцоонд хүрлээ

Брэд, Жоли нар тохиролцоонд хүрлээ

74
0
Brad Jolie
Брэд, Жоли нар тохиролцоонд хүрлээ

Хайр сэтгэл, мөрөөдлөө нэгтгэн хамтын амьдралаа эхлүүлсэн олны танил оддын нэгэн том төлөөлөл нь Ноён Брэд, хатагтай Жоли нар билээ. Харамсалтай нь нэгэн цагт дэлхийн хамгийн сайхан хос гэгддэг байсан Бранжелина 12 жил хамт байсныхаа дараа хоёр тийш болсон.

2016 оны 9 сард Анжелина Жоли салах өргөдлөө гаргаснаас хойш Брэд, Анжи хоёрын хооронд хүүхдүүдээ хэн нь авах талаар тохиролцоонд хүрэлгүй маргаан үргэлжилсээр байсан юм.

Тэгвэл орон нутгийн цагаар 12 сарын 5-нд буюу өчигдөр шүүх хурлаар хүүхдүүдийнхээ асран халамжлагчийн эрхийг эзэмших асуудлыг шийдвэрлүүлэх байсан ч, өмнө нь талууд хоорондоо тохиролцолд хүрчээ. Тухайлбал гэр бүл, хүүхдүүдийнхээ ашиг сонирхлыг л юун түрүүнд тавина гэдэг дээр талууд нэгдсэн тул шүүхийн танхимд асуудлыг хэлэлцүүлэхгүй байхаар шийджээ.

Эргэн сануулахад Анжи, Брэд хоёрын хэн хэн нь хүүхдүүдээ өөрсөд дээрээ авахыг хүсч байсан бөгөөд талууд тодорхой хэмжээнд харилцан буулт хийжээ.

Ялангуяа өмнө ихээхэн хатуу байр суурьтай байсан Анжелина Жоли цаашид ганцаараа хүүхдүүдийнхээ асран хамгаалах эрхийг эзэмших гэж тэмцэхгүй, хүүхдүүдээ эцэгтэй нь уулзуулж байх, тодорхой хэмжээнд хамт байлгахыг дэмжиж байгаа гэнэ.

angelina-jolie
Бранжелина нь 17 настай Мэддокс, 14 настай Пакс, 13 настай Захара, 12 настай Шило, 10 настай Нокс, Вивиень гэсэн зургаан хүүхэдтэй билээ

Бранжелина нь 17 настай Мэддокс, 14 настай Пакс, 13 настай Захара, 12 настай Шило, 10 настай Нокс, Вивиень гэсэн зургаан хүүхэдтэй билээ. Тэдний бага ихрүүд болох Нокс, Вивиень нар нь 2008 онд Францын Нишь хотод мэндэлж байсан юм.

Дашрамд хэлэхэд энэ жил 54 настай Брэд Питт, 43 настай Анжелина Жоли нар албан ёсоор гэр бүлээ цуцлуулаагүй хэвээр байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here