Нүүр хуудас Гадаад мэдээ  Брэдли Купер, Ирина Шейк нарын салалтад хэн буруутай вэ?

 Брэдли Купер, Ирина Шейк нарын салалтад хэн буруутай вэ?

14
0
Bradley Cooper
 Брэдли Купер, Ирина Шейк нарын салалтад хэн буруутай вэ?

Бидний сайн мэдэх Холливудын хамгийн сайхан хосуудын тоонд багтаж байсан Оросын топ модель Ирина Шейк, жүжигчин Брэдли Купер нарын хайрын романс дууссан бололтой. Энэ талаар Америкийн MTO хэвлэл мэдээлжээ.

Хэдийгээр өөр эх сурвалжууд энэ мэдээллийг батлаагүй байгаа ч MTO хэвлэл дээрх мэдээллийг хосуудын хамгийн ойрын эх сурвалжаас авсан гэх.

Түүнчлэн Ирина, Купер нарыг салж байгаа гэх мэдээлэлтэй зэрэгцэн тэдний харилцаа төгсгөл болж байгаад дуучин Лэди Гага ямар ч хамааралгүй гэх мэдээ ч гарчээ.

Учир нь өнгөрсөн 2-р сард болсон Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр “A star is born” кино дээр хамтран ажилласан уран бүтээлчдийг тайзнаа “Shallow” дуугаа дуулсны дараагаар тэднийг ихэд ойр дотно харилцаатай байгаад хардан, Гага Купер нарыг учиртай мэтээр ярьж бичиж байсан юм.

Ямартаа ч дундаасаа хөөрхөн гүнжийн эцэцг, эх болсон хосуудын хэрхэх эсэх нь олон нийтэд ихэд сонин байгаа биз ээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here