Нүүр хуудас Гадаад мэдээ БРАЗИЛ: Тулаанч бүсгүй дээрэмдэх гэж байгаад, шангаа хүртжээ

БРАЗИЛ: Тулаанч бүсгүй дээрэмдэх гэж байгаад, шангаа хүртжээ

57
0
UFC-tulaanch-busgui
БРАЗИЛ: Тулаанч бүсгүй дээрэмдэх гэж байгаад, шангаа хүртжээ

Рио-де-Жанейро хотын гудамжнаа такси хүлээн зогссон нэгэн бүсгүйг гэмт этгээд хуурамч буугаар сүрдүүлэн дээрэмдэх гээд өөрөө зодуулж, Цагдаагийн хэсэгт хүргэгдсэн байна.

Гэмт этгээдийн дээрэмдэхийг завдсан бүсгүй нь UFC-гийн тулаанч Поляна Виана байж таарсан аж.

Энэ тухай Поляна Виана,

Эхлээд тэр надаас цаг хэд болж байгааг асуусан юм. Би хариулсан. Гэтэл дэргэдээс холдохгүй, буу шиг зүйл биед тулгаад гар утсаа өгөхийг шаардсан. Тэгэхээр нь би түүнийг хэд хэд цохиод, гарыг ард нь өчөөд, цагдаад өгсөн” гэж ярьжээ.

~Тулаанч бүсгүй дээрэмдэх гэж байгаад, шангаа хүртжээ~

Цагдаа нар ирээд гэмт этгээдийг эхлээд эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлээд дараа нь хэсэг рүүгээ аваачжээ. UFC-гийн ерөнхийлөгч Дан Уайт болсон явдлын талаар мөн дурсаад авчээ. “UFC-гийн тулаанч бүсгүйг дээрэмдэх гэдэг мөн ч тэнэг санаа шүү” гэж бичээд зургийг нь сошиалд оруулсан байна.

Поляна Виана UFC-гийн октагонд 10 тулаанд өрсөлдөгчөө ялж, хоёр ялагдсан тамирчин аж

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here