Нүүр хуудас Гадаад мэдээ БНХАУ: Метронд хоол хүнс идэх, уухыг хориглов

БНХАУ: Метронд хоол хүнс идэх, уухыг хориглов

8
0
hyatad-metro
Метронд хоол хүнс идэх, уухыг хориглов

БНХАУ-ын Бээжингийн метрогоор зорчихдоо ямар нэгэн ёс бус үйлдэл гаргасан, бусдын тав тухыг алдагдуулсан, метроны байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй иргэдийн нийгмийн хариуцлагын онооноос хасах шинэ журам батлагдсан талаар урд хөршийн CCTV мэдээллээ.

Энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн уг журамд метронд хоол хүнс идэх, уухыг хориглосон байна. Харин нярай болон бага насны хүүхэд, эрүүл мэндийн шалтгаантай хүмүүст энэ журам үйлчлэхгүй.

Түүнчлэн шинэ журамд зорчигч нэгээс илүү суудал эзлэх, бусдад ямар нэг бараа бүтээгдэхүүн сурталчлахыг хатуу хоригложээ. Цаашлаад дээрх журмыг зөрчсөн зорчигчийг метроноос албадан буулгах юм байна.

Үүнээс гадна зөрчил гаргасан иргэн метроны буудлын сайн дурын ажил хийснээр хасуулсан оноогоо нөхөж авах боломжтой гэдгийг Бээжин хотын Нийтийн тээврийн газраас мэдээлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here