Нүүр хуудас Гадаад мэдээ БНСУ: Бэлэн гоймонгийн экспортын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байна

БНСУ: Бэлэн гоймонгийн экспортын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байна

145
0
belen-goimon-export-korea
Бэлэн гоймонгийн экспортын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байна

Энэ онд БНСУ-ын бэлэн гоймонгийн экспортын хэмжээ 400 сая ам.доллар давах төлөвтэй байна гэж тус улсын Хөдөө аж ахуй, загасчлал, хүнсний худалдааны корпорациас лхагва гарагт мэдээлэв.

Өнгөрсөн 11 дүгээр сарын эцсийн байдлаар, бэлэн гоймонгийн экспортын хэмжээ 385 сая ам.долларт хүрсэн нь 2017 оны мөн үетэй харьцуулахад 11.2 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

БНСУ-д үйлдвэрлэсэн бэлэн гоймон нь АНУ болон Зүүн Өмнөд Азийн орнуудын хэрэглэгчдийн таашаалд нийцсэн хэвээр байгаа бол БНХАУ-ын эрэлт багасчээ.

Энэ оны эхний 11 сард БНСУ нийт 8.56 тэрбум ам.долларын үнэ бүхий хөдөө аж ахуйн болон загасан бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Экспортлогчдыг улсаар авч үзвэл, Япон улс руу нийт 1.94 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон бол тус улсын араас БНХАУ, АНУ болон Вьетнам улс тус тус жагсчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here