Нүүр хуудас Гадаад мэдээ БИЧЛЭГ: Москвад нисэх онгоц осолдож, 41 хүн амиа алдлаа!

БИЧЛЭГ: Москвад нисэх онгоц осолдож, 41 хүн амиа алдлаа!

27
0
niseh-ongots-osoldloo
Москвад нисэх онгоц осолдож, 41 хүн амиа алдлаа!

ОХУ-ын нийслэл Москва хотоос ням гаригт /2019.05.05/ Мурманскийн чиглэлд хөөрсөн “Sukhoi Superjet 100” нисэх онгоц хөөрөөд хагас цагийн дараа техникийн саатлаас болж буцан, Шереметьевогийн нисэх буудалд ослын буулт хийжээ.

Онгоц буухдаа маш хүчтэй газардсанаас болж онгоцны хөдөлгүүр шатаж эхэлсэн байна. СУ 1492 чиглэлийн уг онгоцонд нийт 73 зорчигч, нисэх багийн таван гишүүн явснаас 41 хүн амь үрэгдсэн харамсалтай явдал болжээ.

Албаныхны мэдээлж буйгаар, амиа алдагсдын дотор хоёр хүүхэд байсан бол амьд үлдсэн хүмүүсээс гурвынх нь биеийн байдал маш тааруу байгаа аж.

Шереметьево нисэх буудлын хяналтын камерын бичлэг онгоц хэрхэн газардсаныг харуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here