Нүүр хуудас Гадаад мэдээ “Берлиний” халдлагыг “Лалын улс” зохион байгуулсан гэдэгээ зарлажээ

“Берлиний” халдлагыг “Лалын улс” зохион байгуулсан гэдэгээ зарлажээ

836
1

Берлиний зул сарын худалдааны үеэр том оврын ачааны авто машинаар хийсэн халдлагыг “Лалын улс” бүлэглэл зохион байгуулсан гэдэг ээ мэдэгдсэн байна. Тэд өөрсдийн мэдээллийн сувгаараа дамжуулж, “халдлагыг манай бүлэглэлийн гишүүн үйлдсэн” гэжээ.

Одоогоор 12 хүний аминд хүрсэн уг халдлагыг үйлдсэн этгээд хэн болохыг тогтоогоогүй байгаа юм. Яг ослын дараа ачааны машины жолоочийг барьсан гэж мэдээлж байсан ч нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр сэжигтнийг сулласан талаар ВВС мэдээллээ. Хэргийг Навед Б гэгч 23 настай Пакистаны дүрвэгч этгээд үйлдсэн хэмээн сэжиглэгдэж байгаа юм.

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here