Нүүр хуудас Гадаад мэдээ Берлинд халдлага үйлдсэн этгээдийг буудан хороожээ

Берлинд халдлага үйлдсэн этгээдийг буудан хороожээ

0

Германы нийслэл Берлин хотод болсон ачааны машинтай халдлагыг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж байсан Анис Амри гэгчийг Италийн Милан хотод цагдаа нар буудан хөнөөжээ. Түүнийг галт тэрэгний буудал дээр байхад цагдаагийн ажилтан бичиг баримтаа шалгуулахыг шаардахад тэрээр гар буу гаргаж ирсэн учир буудахаас аргагүй нөхцөл үүссэн байна.

Цагдаагийнхны өөдөөс тэр “Аллах Акбар” хэмээн орилж байсан гэнэ.

Түүний халааснаас Францаас ирсэн галт тэрэгний тасалбар олдсон байна. Мөн өмнө нь Данийн Ольборг хотод харагдсан гэсэн мэдээлэл байсан юм. Үүнээс үндэслээд түүнийг халдлага үйлдсэнийхээ дараа Дани Францаар дамжин Италид ирсэн байх хэмээн таамаглаж байгаа ажээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here