Нүүр хуудас Гадаад мэдээ Байгалийн гамшгийн улмаас ‘Рио Тинто’ бокситын хамгийн том уурхайгаа түр хаалаа

Байгалийн гамшгийн улмаас ‘Рио Тинто’ бокситын хамгийн том уурхайгаа түр хаалаа

9
0
Rio-tonto-2019
Байгалийн гамшгийн улмаас Rio Tinto” бокситын хамгийн том уурхайгаа түр хаалаа

“Rio Tinto” групп Австралийн зүүн зүгт Кьюнслэнд мужид байдаг “Weipa” нэртэй хамгийн том бокситийн уурхайнхаа үйл ажиллагааг түр зогсоогоод байна. “Trevor” далайн хар салхи дэгдэж, хүчтэй аадар бороо орсны улмаас уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүйд хүрчээ.

“Trevor” далайн хар салхи одоо Австралийн хойд эргийг чиглэж байгаа гэж албаныхан мэдээллээ. Хар салхины эрч чангарч, “South32” компанийн манганы уурхайг, мөн “Glencore”-ийн цайрын уурхайг дайрч магадгүй байна.

Тиймээс “South32” компани ажилтнуудаа арлаас нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Улиралд дунджаар 10-13 удаагийн далайн хар салхи шуурч байгаагийн дөрөв нь зүүн эргийн нутгийг дайрч өнгөрдөг байна.

Үүний зэрэгцээ Австралийн баруун эрэгт ч мөн байгалийн гамшгийн аюул нүүрлээд байна. “Veronica” нэртэй далайн хар салхи 25 метр секундийн хурдтай шуурч байгаа бөгөөд одоогоор Австралийн төмрийн хүдрийн экспортын гол цэг болох “Hedland” боомтоос 545 км-ийн зайд байна.

Мөн шингэрүүлсэн байгалийн хийн томоохон төслүүд хэрэгждэг бүсийг дайрч магадгүй байгаа аж. Хоёрдугаар зэрэглэлд байгаа “Veronica” далайн хар салхины хүч баасан гараг гэхэд дөрөвдүгээр зэрэглэл болж ширүүсэж магадгүй гэдгийг тус улсын Цаг уурын байгууллага анхаарууллаа.

BloombergTV.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here