Нүүр хуудас Гадаад мэдээ “Араатны хаан арслан” хүүхэлдэй бүрэн хэмжээний кино болон амилна

“Араатны хаан арслан” хүүхэлдэй бүрэн хэмжээний кино болон амилна

213
0
araatnii-khaan-arslan-2019-04
"Араатны хаан арслан" хүүхэлдэй бүрэн хэмжээний кино болон амилна

Диснейгийн хамгийн агуу бүтээлүүдийн нэг болох “The Lion King” буюу “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киног хэд үзсэн ч уйддаггүй.

Хүүхэд насны мартагдашгүй сайхан дурсамжийг маань тээсэн Симба, Муфаса, Сорвит, Пумба, Тимон, Зазутай бид эргэн уулзах нээ. Энэ удаад хүүхэлдэйн киногоор биш, бүрэн хэмжээний уран сайхны кино байдлаар бидэнд хүрэх гэж байна.

The Lion King”
Та бидний сайн мэдэх “The Lion King” нь 1994 онд дэлгэцнээ тавигдсан юм

Та бидний сайн мэдэх “The Lion King” нь 1994 онд дэлгэцнээ тавигдсан бөгөөд 25 жилийн ойг тохиолдуулан, Дисней уг алдартай зохиолоор бүрэн хэмжээний кино хийж, дэлгэцнээ тавихад бэлэн болоод байна.

Мэдээж уг хувилбарыг хийхэд CGI буюу компьютер графикийг хамгийн дэвшилтэт байдлаар ашиглажээ. Кино сонирхогч миний хувьд маш сайхан мэдээ олж сонссон нь анхны оригинал хүүхэлдэйн кино хувилбарт Симбагийн аав Муфасагийн дүрд дуу оруулсан баргил хоолойт Жеймс Өрль Жонс нь шинэ кинонд Муфасагийн дүрийг дахин амилуулжээ.

The Lion King”
The Lion King- тун удахгүй

Түүнчлэн нэрт дуучин Бионсэ нь Симбагийн хамгийн сайн найз, дурлалт эрслэн болох Налагийн дүрд, алдарт инээдмийн жүжигчин Сет Роген Пумбад дуу оруулсан байна. “Iron Man” киноны 1,2 дугаар анги дээр ажилласан алдарт найруулагч Жон Фавреу “Араатны хаан арслан” киног найруулжээ.

1994 оны ориг хувилбарын хөгжмийг бичсэн нэрт хөгжмийн зохиолч Ханс Зиммер шинэ кино хувилбарын хөгжмийг ч бичсэн тухай чихэнд чимэгтэй мэдээ байна. Дашрамд хэлэхэд “The Lion King” 2019 оны 7 сарын 19-нд дэлхийн нээлтээ хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here