Нүүр хуудас Гадаад мэдээ АНУ-ын консулын ажилтны биед буутай этгээд халджээ

АНУ-ын консулын ажилтны биед буутай этгээд халджээ

180
0

Мексикийн Гуадалахарад АНУ-ын Консулын газрын ажилтанд буутай этгээд халджээ. Түүнийг сувилагчийн хувцас өмсч, зүсээ хувилгасан этгээд буудаж гэмтээсэн байна. Гэмт этгээд хэргийн газраас зугтсан бөгөөд цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа ажээ.

Тус хэрэг 6 өдөр гарсан бөгөөд хөх өнгийн сувилагчийн хувцас өмссөн эрэгтэй худалдааны төвийн машины зогсоолын гадна отож байгаад консулын ажилтныг буудаж гэмтээснийхээ дараа зугтаж буй нь дүрс бичлэгт бичигджээ.

 

Шархадсан ажилтан Консулын газарт АНУ-ын виз хүсэгчдийн материалыг хүлээн авах ажлыг гүйцэтгэдэг байжээ. Одоогоор түүний биеийн байдал тогтворжиж байгаа гэнэ. Ямартай ч, гэмт хэрэгтэн чухам ямар шалтгаанаар хүний амь насанд халдахыг санаархсан нь тодорхойгүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here