Нүүр хуудас Гадаад мэдээ АНУ: Томоохон арилжааны газрууд ЕТС гүйлгээг зогсоолоо

АНУ: Томоохон арилжааны газрууд ЕТС гүйлгээг зогсоолоо

21
0
crypto-haldlaga
Томоохон арилжааны газрууд ЕТС гүйлгээг зогсоолоо

“Gate.io” криптовалют арилжааны газрын судлаачид мэдэгдэл хийж, халдлагад өртсөнөө хүлээн зөвшөөрчээ.

Тэдний Этериүм классикийн блокчейнд нь халдлага гарсан бөгөөд нийт 54,200 ETC буюу 271,500 ам.доллартай тэнцэх криптог гэмт этгээдүүд шилжүүлэн авчээ.

Уг халдлага нь орон нутгийн цагаар 1 дүгээр сарын 7-нд 00:40 цагаас 04:20 хүртэл нийт 4 цагийн хугацаанд үргэлжилсэн байна. “Gate.io”-гийн мэдээлснээр гэмт этгээдүүд ETC-ийн 3 өөр хаягаас дайралтаа хийжээ.

Эхлээд шинжээчид гүйлгээнүүдийг шинжилж үзэхэд ямар ч алдаа байхгүй, 100 хувь хэвийн байсан учраас гүйлгээ шилжүүлгийг зөвшөөрсөн байна.

Гэвч хэдэн цагийн дараа тэрхүү шилжүүлгүүд нь алдаатай, хакерын дайралт байсан нь мэдэгджээ. Ямартай ч “Gate.io”-гийн зүгээс хэрэглэгч харилцагчдын хохирлыг бүрэн хариуцна, хохирлыг 100 хувь төлж барагдуулна гэсэн байна.

Ойрын үед “Ethereum Classic” криптог онилсон кибер халдлагууд нэлээд ажиглагдаж байгаа тул АНУ-д төвтэй “Coinbase”, Японы “bitFlyer”, “Coincheck” зэрэг томоохон крипто арилжааны газрууд ETC буюу Этериүм классикийн гүйлгээ шилжүүлгийг түр хугацаанд зогсоогоод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here