Нүүр хуудас Гадаад мэдээ Амиа алдсан Сауд сэтгүүлчийн хэрэг олон улсын анхаарлын төвд байна

Амиа алдсан Сауд сэтгүүлчийн хэрэг олон улсын анхаарлын төвд байна

18
0
amia-aldsan-setguulch
Амиа алдсан Сауд сэтгүүлчийн хэрэг олон улсын анхаарлын төвд байна

Саудын Арабын сэтгүүлч Жемаль Хашоггигийн амь насанд халдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа олон улсын анхаарлын төвд байна.

Өчигдөр НҮБ-ыг хүний эрхийн зөвлөл Саудын Араб дахь хүний эрхийн асуудлыг хөндсөн сонсголыг зохион байгуулсан байна. энэ үеэр АНУ, Их Британи, Герман, Канад Австрали зэрэг 40 орны төлөөлөгч энэ хэргийг сайтар мөрдөн шалгахыг уриалсан байна.

Харин энэ хооронд Туркийн гадаад хэргийн сайд Японд айлчлах үеэрээ энэ асуудалтай холбоотой мэдэгдэл хийснийг хэвлэлүүд онцолж байгаа юм.

Тус мэдэгдэлдээ “Сэтгүүлчийн аминд хүрсэн этгээдүүд хэн нэгнээс үүрэг зааварчилгаа авсан байсан. Бидний хувьд хэн ийм зааварчилгаа өгснийг тодруулахыг зорьж байна.

Мөн Саудын Арабт саатуулагдаад байгаа 18 сэжигтнийг Туркэд авчран байцаалт мэдүүлэг авах ёстой гэж би үзэж байна. Мөн Туркийн тал Саудын Арабаас хэд хэдэн асуултын түүний дотор сэтгүүлчийн цогцос хаана байгаа вэ гэдэг асуултынхаа хариуг ч аваагүй байна” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here