Нүүр хуудас Гадаад мэдээ АЛТАН БӨМБӨРЦӨГ: “Bohemian Rhapsody” төгс амжилт үзүүллээ

АЛТАН БӨМБӨРЦӨГ: “Bohemian Rhapsody” төгс амжилт үзүүллээ

31
0
altan-bombortsog-kino-naadam-bohemian-phapsody-2019
"Алтан бөмбөрцөг" кино наадамд "Bohemian Rhapsody" УСК том амжилт гаргалаа

Дэлхийн кино урлагийн хамгийн том наадам болох “Алтан бөмбөрцөг” Лос-Анжелес хотын Беверли Хилтон зочид буудалд зохион байгуулагдаад байна. Наадмын онцлог үйл явдлаас тоймлон хүргэж байна.

Тодруулбал, Британий домогт Queen хамтлаг болон дуучин Фредди Меркуригийн амьдрал, уран бүтээлийг өгүүлсэн “Bohemian Rhapsody” уран сайхны кино энэ үдэш төгс амжилт үзүүлэв.

Хоёр төрөлд нэр дэвшсэн ч, хоёуланд нь ялснаар 100 хувийн амжилт гаргалаа. АНУ-ын жүжигчин Рами Малик нь Фредди Меркуригийн дүрээрээ шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчинд ялалт байгуулж, кино өөрөө оны шилдэг дэлгэцийн бүтээлээр шалгарлаа.

altan-bombortsog-kino-naadam-bohemian-phapsody
Тус кино нь 55 сая ам.долларын зардлаар бүтээгдсэн уг кино дэлхийн хэмжээнд 750 орчим сая ам.долларын орлогыг цуглуулжээ

55 сая ам.долларын зардлаар бүтээгдсэн уг кино дэлхийн хэмжээнд 750 орчим сая ам.долларын орлогыг цуглуулсан бөгөөд найруулагчаар нь алдарт X-Men цувралын ихэнх ангийг найруулсан Брайн Сингер ажиллажээ.

Кино академийн дээд шагнал гардуулах Оскарын наадмын барометр буюу урьдчилсан төлөв байдлын хэмжигдэхүүн болж өгдөг “Алтан бөмбөрцөг”-т ийнхүү амжилттай оролцсоноор “Bohemian Rhapsody” өөрийн чанар чансааг бэлхнээ харууллаа гэж болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here