Нүүр хуудас Гадаад мэдээ Алдарт дуучин Элвис Преслигийн хувийн нисэх онгоцыг энэ сарын 27-нд дуудлагаар худалдана

Алдарт дуучин Элвис Преслигийн хувийн нисэх онгоцыг энэ сарын 27-нд дуудлагаар худалдана

93
0

 

“GWS Auctions” дуудлага худалдааны компани 5 дугаар сарын 27 -нд  “Рок-н-роллын хаан” Элвис Преслигийн (1935-1977) хувийн нисэх онгоцыг дуудлага худалдаанд оруулна гэж  цахим хуудаст мэдээлснийг ТАСС уламжлав.    Алдарт дуучин болон түүний эцэг Вернон Пресли нарын өмч болох 1962 онд үйлдвэрлэсэн “Lockheed Jetstar” нисэх онгоцоор эцэг хүү хоёр 35 гаруй жил нисчээ. Дуудлага худалдааны анхны үнийг 2-3,5 сая доллар гэж тогтоосон байна.

Нисэх онгоцыг Преслигийн сонирхолд нийцүүлэн  салоныг модоор доторлож, хамба хилэн буйдан, зузаан хивс тавьсан байна.  Уг онгоцны анхны төрх байдал нь хэвээрээ боловч хөдөлгүүргүй гэнэ. Тус нисэх онгоцыг худалдаж авсан хүн түүнийг үзэсгэлэн болгож ашигласнаар олон сая долларын ашиг орлого олох боломжтой гэж “GWS Auctions” компани үзэж байна. Америкийн дуучин, жүжигчин Элвис Преслийн бүтээлүүдээс хамгийн алдартай нь Heartbreak Hotel, Jailhouse Rock, Houng Dog, All Shook Up зэрэг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here