Нүүр хуудас Гадаад мэдээ Агаарын бохирдлоос болж жилд 7 сая хүн нас барж байна!

Агаарын бохирдлоос болж жилд 7 сая хүн нас барж байна!

17
0
agaariin-bohirdol
Агаарын бохирдлоос болж жилд 7 сая хүн нас барж байна!

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор агаарын бохирдлоос болж жил бүр 7 сая хүн нас барж байна.

Уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндтэй холбоотой асуудлаарх тайлан илтгэлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан Польшид НҮБ-ын бага хурал эхэлсэнтэй холбоотойгоор өчигдөр танилцуулсан байна.

Тайланд тэмдэглэснээр агаар мандалд нүүрсхүчлийн хийн хорт хаягдал ихэссэнээс болж астм, уушгины хорт хавдар, цус харвалт зэрэг хүний амь насанд халтай өвчнүүд сэдэрдэг байна. Тиймээс агаарын бохирдлоос үүсэлтэй өвчний улмаас нас барж байгаа хүний тоо дэлхийн хэмжээнд 7 саяд хүрч байгааг тэмдэглэжээ.

Мөн агаарын бохирдлоос болж учирч байгаа эдийн засгийн хор хохирол нь 5 тэрбум 100 сая долларт хүрч байгааг мэргэжилтнүүд энэ тайландаа онцолсон байна. Тиймээс хорт хийн хаягдлыг бууруулж, дэлхийн дулааралтай тэмцэж чадвал олон сая хүний амь насыг аврах боломжтойг сануулсан байна.

Үүнтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хорт хий ялгаруулагч эрчим хүчний эх үүсвэрийг ашиглахаас аль болох татгалзахыг уриаллаа.

Мөн Парисын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хэлэлцээрийн хүрээнд үндэсний хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг төлөвлөж хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна. Польшийн Катавице хотод НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх олон улсын бага хурал эхэлсэн.

Бага хуралд 200 гаруй орны 30 гаруй мянган төлөөлөгч оролцож буй бөгөөд Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх замын зураг төлөвлөгөөг батлахаар хэлэлцэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here