Нүүр хуудас Гадаад мэдээ Автомашин борлуулагч компани криптовалютын төлбөр тооцоог нэвтрүүлэв

Автомашин борлуулагч компани криптовалютын төлбөр тооцоог нэвтрүүлэв

21
0
japan-crypto
Автомашин борлуулагч компани криптовалютын төлбөр тооцоог нэвтрүүлэв

Японы авто худалдааны зах зээлийн томоохон тоглогчдын нэг болох “Carchs Holding”s компани нь 11-р сарын 1-ээс эхлэн криптовалютаар төлбөр тооцоо хийхийг зөвшөөрсөн байна.

1989 онд үүсгэн байгуулагдсан “Carchs Holdings” нь өдгөө Япон улсын хэмжээнд 48 дилер буюу худалдааны төлөөлөгчийн газартай.

Хуучин машины худалдааг түлхүү эрхэлдэг уг холдинг компани нь ийнхүү цахим мөнгөөр төлбөр тооцоо хийх үйлчилгээг “Bitpoint”-той хамтран нэвтрүүлж байна.

Эхний ээлжид бүх салбарууд биш, 2 дилер нь криптогоор ирэх оны 1 дүгээр сарын 9-нийг хүртэл тооцоо хийнэ.

Цаашдаа “Carchs”-ын бүх салбарт виртуал дэвсгэртээр тооцоо хийхээр “Carchs Holdings”, “Bitpoint” нар бэлтгэл ажлаа базааж байгаа тухай мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here