Нүүр хуудас Гадаад мэдээ Австралийн эдийн засаг сүүлийн 8 жилийн хамгийн доод түвшинд хүрээд байна

Австралийн эдийн засаг сүүлийн 8 жилийн хамгийн доод түвшинд хүрээд байна

323
0
Австралийн эдийн засаг сүүлийн 8 жил
Австралийн эдийн засаг сүүлийн 8 жил
Австралийн эдийн засгийн уналт бараг сүүлийн 8 жилийн хамгийн муу түвшинд хүрээд байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны 3 дугаар улиралд 0.5 хувиар унаад байгаа юм. Засгийн газрын хувьд нилээдгүй хүнд байдалд ороод байгаа бөгөөд импорт сүүлийн үед өсч байгаа ажээ. Эдийн засгийн хямралаас шалтгаалан Австралийн доллар эрчимтэй унасан үзүүлэлттэй байгаа юм.

Цаашид дотоодын нийт бүтээгдэхүүний уналт дахин 0.1 хувиар унаж 0.6 хүрэх байх гэсэн таамаглалыг гаргаад байгаа юм байна. Жилийн эхний үед эдийн засгийн өсөлт 1.8 хувьтай байсан бөгөөд эдийн засагчид өсөлт дор хаяж 2.2 хувьтай байна гэж тооцоолж байсан нь талаар болжээ.

Энэхүү эдийн засгийн бууралттай байгаа нь улирлын дүнгээр 2008 оноос хойшхи хамгийн муу үр дүнг харуулж байна.

“Энэ бол ердөө эдийн засгийн уналтын салхи гэдэгт итгэлтэй байна. Одоо уналтын талаар ярих бус 4 дүгээр улиралд энэ байдлыг хэрхэн сайжруулж болох ямар арга замууд байна гэдгийг тооцоолох хэрэгтэй байна” хэмээн сингапур дахь TD Securities компанийн Ази-Номхон далайн судалгааны хэсгийн ахлагч Аннет Битчэр хэлжээ.

Австрали доллар 74.67 центээс 74.20 цент болж унаад байна. Мөнгөн тэмдэгтийн ханшийн бууралт нь аялал жуулчлал, боловсролын салбарт илүү хүчтэй нөлөөлж байгаа юм. АНУ-ын төв банкнаас энэ сард явуулахаар төлөвлөөд байгаа хатуу бодлого Австралийн мөнгөн тэмдэгтийн уналтад сайнаар нөлөөлж магадгүй гэсэн хүлээлтийг үүсгээд байна. Хэрэв тэгвэл экспортлогчдод бага ч гэсэн таатай нөхцөл бүрдэх юм. Экспортоос дотоодын нийт бүтээгдэхүүнд 0.1 хувийн өсөлтийг оруулж ирнэ гэсэн урьдчилсан таамаг гаргажээ.

Австралийн хамгийн том орлогын эх үүсвэр болох төмрийн ордуудын үйл ажиллагаа 3 сарын турш түр зогсолт хийгээд байгаа нь эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Эргээд хэвийн ажиллагаанд ороход байдал дээрдэх учиртай. Мөн Хятад коксжих нүүрсний олборлолтоо багасгасан нь үнийг 130 хувь болтол өсгөөд байгаа. Эдгээр хүчин зүйлүүд цаашид эдийн засагт сайнаар нөлөөлнө гэж найдан хүлээж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here